Ираны удирдлага Исламын улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх нууц ажил явуулж байсан гэж буруутгагдаж буйгаа асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрчээ. Энэ яриа хэлэлцээ нь 1-р сарын 28 нд болж магадагүй  гэж Ассошейтэд пресс агентлаг дипломат эх сурвалжаас иш татан   МАГАТЭ-гийн удирдлага Тегеранд 1-р сарын 28-нд айлчлахаар төлөвөлж байна гэжээ. АНУ болон Өрнөдийн бусад орнууд Ираныг цөмийн энхийн хөтөлбөрийн дор цөмийн  зэвсэг боловсруулж байгаа гэж буруутгаж байгаа юм. Үүнтэй холбоотой бүх бурууг Тегеран няцаан мэдэгдэхдээ, түүний цөмийн хөтөлбөр тус улсыг зөвхөн  эрчим хүчээр хангахад чиглэгдэсэн гэв. 11-р сард гарсан МАГАТЭ Ираны цөмийн хөтөлбөрийн илтгэлд Тегераныг 2003 он хүртэл цөмийн зэвсэг байгуулахаар ажил явуулж байсан бөгөөд энэ нь одоо болтол үргэлжилж байж магадгүй гэсэн юм.