Barclays Capital  банкны шинжээчид тэнгэр багандсан барилгууд, түүни й дараах  санхүүгийн  хямралын хооронд “эрүүл бус холбоо” байдаг тухай ярьцгааж байна. Саяхны хийсэн судалгаагаар  банкны шинжээчид байшин өндөр байх тусам, түүнийг барьсан эзэд  санхүүгийн улам гүн ангалд унаж байгаа аж. Дуу дуугаа авалцан баригдах өндөр барилгууд нь  хөрөнгийг үр ашиггүй зарцуулсаны үр дүн бөгөөд “эдийн  засгийн байдалд ” засвар  хийх  зайлшгүй байдлыг харуулж байна гэж  илтгэлд дурьджээ. Эдгээр хараат байдлуудын  жишээнүүдийг хаа сайгүй харж болно. Барилга дуусахын өмнө Их хямрал заларсан  Нью –Йоркийн Эмпайр-стейт-билдинг, Дубайд эмиратын банк хямарч болзошгүй тухай хэлэлцэж байхад барилгыг дуусгасан орчин цагийн хамгийн өндөр Бурдж-Халифа . Дэлхийн өндөр байшингуудын тоогоороо толгой цохиж байгаа Хятад  улсаас хөрөнгө оруулагчид болгоомжлох ёстой гэж   Barclays Capital үзэж байна.  JPMorgan Chase санхүүгийн компаний бэлтгэсэн  тайланд хятадын хотуудын үл хөдлөх хөрөнгийн захууд ойрын 12-18 саруудад 20% унаж магадгүй аж.  Түүнчлэн, Энэтхэг улсад тэнгэр баганадасан  14 байшин босч байна.

Гэрэл зураг