Ирак, Афганистаны дайн дуусч байгаатай холбогдуулан Пентагон батлан хамгаалах бодлогоо эргэн харах болон цэргийнхээ төсвийг нилээд хэмжээгээр багасгана. Энэ  тухай европ, евро-азийн асуудал хариуцсан  АНУ ын Төрийн нарийн бичгийн даргын туслах  Филипп Гордон германы “Зюддойче цайтунг” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Батлан хамгаалхын шинэ стратегид АНУ -ын  дэлхийн чанартай сонирхолуудын салбарт  АНД бүс нутаг оржээ. Бүс нутгийн эрчимтэй хөгжил болон юуны түрүүнд тэнд Хятадын хүчирхэг эдийн засгийн, цэргийн хүчнүүд бий болж байгаад   Вашингтон бүс нутагт  хүчний тэнцвэр барих шаардлагатай юм. 

“ Хятад бидэнд  заналхийлнэ  гэж би  үзэхгүй, гэхдээ бүс нутагт хүчний тэнцвэр барих шаардлагатай” үүнийг  бид байнга эрмэлздэг “гэж дипломат цохон  тэмдэглэв.