Оросын холдингуудын нэг  болох  ОАО ”Белореченское” хөдөө аж ахуйн томоохон аж ахуй  Монгол улсад   оросын анхны мах болон махан бүтээгдэхүүн  боловсруулах үйлдвэр байгуулна. Монгол улс дахь   Эрхүү мужийн төлөөлөгч  Евгений Лиштованный өнөөдөр  сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ 90 сая төгрөгийн  өртөгтэй  энэхүү төсөл нь  Эрхүү мужийн засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжинэ гэв.

Үйлдвэрийн шугамууд сар бүр 100 тонн мах боловсруулна.   Жил бүр 1120 тонн нөөшилсөн мах болон махан бүтээгдэхүүнийг Эрхүү мужийн иргэдэд  нийлүүлэх юм. Төлөөлөгчдийн газрын тэргүүний үзэж байгаагаар,  ийм төрлийн төслүүд нь Монгол улстай худалдаа-эдийн засгийн харилцааг тэгшитгэх  болон  оросын зах зээлд дутагдаж  байсан  монголын мах нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.