Эдийн засгийн томоохон гурван төслүүдийн нэгийг Орос улс БНАСАУ, Өмнөд Солонгосын хамт хэрэгжүүлэхээр  зорьж байна. Хэрэгжихэд илүү боломжтойгоор төмөр замын төсөл орж байна. Солонгосын гол төмөр замыг Транссибирийн төмөр замтай холбосноор евроазийн хамгийн урт 10 гаруй мянган км урт  төмөр замыг бий болгох юм.  Түүний гол өрсөлдөх давуу тал  бол ачаа тээшийг найдвартай богино хугацаанд хүргэх юм.  Одоо өмнөдсолонгосын Пусан боомтоос далайгаар 45 хоног Европ руу ачаа явж байгаа юм. Орос улсын нутгаар явж өнгөрөхөд төмөр зам ердөө хоёр долоо хоног шаардагдана.

Оросын төмөр замын Хасан  станцаас  хойд солонгосын Раджин боомт хүртэл төмөр замыг сэргээн засварласан нь энэхүү төслийг хэрэгжүүлэх анхны алхам болсон юм.Оросын болон хойд солонгосын  барилгачид 32  км урт дөрвөн салаа  замыг хойд солонгос, оросын вагоныг ашиглахад зориулан төмөр замыг тавьлаа. Гол замын холбооны шугамыг татаж, усны байгууламжийг сэргээв.  2011 оны 10-р сард Хасанаас Раджины чиглэлийн сэргээсэн төмөр замаар туршилтын галт тэрэг явсан юм. Одоо хонгил, төмөр замын гүүрнүүд, станцуудыг  засварлах ажил явагдаж байна. 2012 оны хавар энэ хэсэгт ажлын хөдөлгөөн нээгдэх болно.

Энэ төслийн хоёрдугаар шатны ажил эхлээд байна. Цогцолбор бүх ажлыг  2012 оны дунд үед дуусгаж, Раджин боомтоор ачаа тээвэрлэх зорилгоор замыг арилжааны хэлбэрээр ашиглаж эхлэх ба болон  терминалыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Гэхдээ энэ боомтоор Өмнөд Солонгосоос  Орос руу зөвхөн контейнерүүд тээвэрлэх төдийгүй,  Хятад руу нүүрс зөөнө гэж Алс-Дорнодын төмөр замын дарга Михаил Заиченко хэлээд «2006 онд Орос, Хойд Солонгос,Хятад улсуудын зам тээврийн яамны төлөөлөгчдийн уулзалтанд би оролцож байсан юм.  Тэр үед Өмнөд Солонгосын ерөнхийлгөч оролцож байсан юм.  Раджин боомтоос Хасан станцаар Трассибирийн төмөр замаар жилд нэг сая хүртэлх тооны контейнерыг тээвэрлэх төслийг хэлэлцэж байсан юм.    

Гэтэл улс-төрийн байдал өөрчлөгдөж, хойд солонгосын тал Өмнөд солонгосын контейнераас болж төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан юм. Оросын  РЖД  компани Хятад улстай төмөр замаар чулуун нүүрс тээвэрлэх боломжтой талаар хэлэлцэн тохиролцож, Оросоос чулуун нүүрс  Раджин боомт хүртэл тээвэрлэж, харин тэндээсээ  Хятадын өмнө зүг рүү далайгаар явуулахаар тохирсон юм» гэлээ.

Оросоос нүүрс ачигдаж байх бөгөөд, цаашдын ирээдүйд Монголын орд газруудаас  ачигдах юм. БНХАУ-ын төлөвлөгөөнд солонгосын  боомтуудаар жил бүр 20 сая хүртэл тонн нунтаг ачаа явах юм.  Тэр дундаа 2012 онд Раджин боомтоор 5 сая тонн хүртэлх нүүрс гаргахаар төлвөлөж байгаа юм. Шинэ дэд бүтцийн хүчин чадал нь 7 сая хүртэлх тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.

Гэхдээ урьдны  Ази-Европын тээврийн коридор байгуулах төлөвлөгөө хойш тавигдаагүй юм. Магадгүй, Хойд Солонгосын шинэ удирдлага энэхүү төслийн чухал, ирээдүйтэйг  үнэлж болох юм.