Орос улс өнгөрсөн оны 7-р сарын 1- нээс  18,6 сая тонн үр тариа экспортонд гаргалаа.  Энэ тухай Оросын ЗГ-ын тэргүүн шадар сайд Виктор Зубков газар тариалангийн цогцолбор асуудлаар Москвад болсон ЗГ-ын комиссийн  хуралдаан дээр  мэдэгдсэн юм. Орос улс дэлхийн үр тарианы экспортын тэргүүн орнуудын байранд эргэн ирсэн. 2011 оны 7-р сарын 1-ний өмнө  Орос улс нь  2010 оны  ган гачигаас болж  үр тариагаа экспортлох хориг гаргасан юм.