“Талибан” исламын радикал  хөдөлгөөн  Афганистаны хямралын байдлыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчээр шийдвэрлэхийн тулд  яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  Энэ тухай  “Жихадын дуу хоолой” интернет-порталд дурьджээ. Ингэхдээ талибуудын  энэхүү мэдэгдэлийг зэвсэгт тэмцлээс татгалзаж байна  гэж үзэж  болохгуй гэж цохон тэмдэглэжээ. Өмнө нь НҮБ Афганистаны мөргөлдөөнийг зогсоохынг тулд аливаа санаачилгыг дэмжинэ гэж байсан бөгөөд үүнд Катарт  талибын   төлөөлөгчдийн газрыг нээх  төлөвлөгөөг оруулах болно  гэж мэдэгдсэн юм.