Владимир Путин, түүний дараа Барак Обама засгийн эрхэнд гарах тохиолдолд  орос-америкийн харилцаа болон дэлхийн нөхцөл  байдал бүхэлдээ бэхжиж болох юм. Энэ тухай  Орос улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев  оросын “Интерфакс”агентлагт уламжилжээ.

Ерөнхийлгөч Барак Обама одоогийн  өөрийн албан тушаалыг хадгалж үлдэх  муугүй боломжтой байгаа гэж   Николай Патрушев үзэж байна. Түүний эерэг уриануудын нэг нь Орос улстай харилцаагаа бэхжүүлэх явдал юм.  Үүнд Москва АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байна. Нөгөөтэйгүүр,  америкийн ПДХС-ийг байгуулж, хөгжүүлэх нь түүнийг  туйлын түгшээж    байгаа юм. Өнөөдөр  тэр нь Оросын хувьд хүчтэй заналхийлэл болохгүй байгаа ч гэсэн  ирээдүйд оросын стратегийн чадавхыг бууруулахад зориулагдаж  байна гэж Николай Патрушев тэмдэглэв. 

АНУ дэлхийн эдийн засаг, улс-төр, цэргийн ноёрхолдоо юуны өмнө Хятадын талаас заналхийллийг харж байна гэж Оросын АЗ-ийн нарийн бичгийн дарга үргэлжлүүлэн ярьж байна.   Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүчний эсрэг тэд Энэтхэгийг ашиглахаар оролдож байна. Орос улс азийн бүх орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд тэдгээрийн сөргөлдөөн дээр тоглох огтхон ч сонирхол үгүй юм гэж патрушев онцлон тэмдэглэв. Вашингтоны хувьд  бодит заналхийлэл нь  Москва, Брюссель болон ЕХ-ны бусад орнуудын нийслэл хотуудын нэгэн адил  одоогийн  эдийн засаг, санхүү болон улс-төрийн   тогтворгүй байдалд  оршиж байгаа гэж тэр хэллээ.

Израилийн хатгалгаар АНУ Ираныг тойрсон  цэргийн сөргөлдөөнөө хурцатгах  магадлал  байна гэж Н.Патрушев  үзэж байна. Орос, Хятад, Энэтхэг  болон бусад  нилээд хэдэн улс ээнхүү асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх гэж хүчин чармайлтаа тавьсаар байна.  Гэтэл  эдгээр чармайлтын үр дүн хараахан ач холбогдлоо өгөөгүй байна гэж Оросын АЗ-ийн нарийн бичгийн дарга хэллээ. Тэрээр энэхүү асуудлыг үр дүнд хүргэхийн төлөө янз бүрийн шалтгаанаар хоёр тал сонирхол багатай байна.

НАТО-гийн гишүүн болон Персийн булангийн арабын зарим орнууд  Сирид ливийн адил ажиллагаа явуулж байгаа тухай мэдээ ирж байгаад  Николай Патрушев анхаарлаа  хандуулав. Тэд одоогийн тодорхой бус оролцоогоо  шууд цэргийн интервенц болгох төлөвтэй байна.  Тэрээр, цааш хэлэхдээ”  Вашингтон, Анкара хоёр Сирийн зэвсэглэсэн босогчдын хүчийг хуримтлахын тулд “нислэггүй бүс” боловсруулж  байж болох юм “гэв.  Николай Патрушев тэмдэглэхдээ,  саяхан Сиритэй  найрамдалт харилцаатай байсан Түрк  өнөөдөр Ирантай бүс нутагт нөлөөгөөрөө өрсөлдөн, маш их биеэ тоож байна. Энэ нь  Сири улс “сонирхлын шинэ эвслийн” объект болж хувирч байгаа болохоос зөнгөөрөө болсон юм биш. Түүнийг сөрөг хүчний эсрэг  хэлмэгдэлт явуулсан гэдгээр түүнийг шийтгэх бодолтой байгаа нь Тегерантай холбоотны харилцаагаа цуцлах сонирхолгүй буйг харуулж байгаа юм гэж Патрушев үзэж байна. Үүнтэй  Оросын ШУА ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Лидия Кулагина санал нэгтэй байна.

«Сири-Ираны харилцаа нь үнэхээр нягт байдаг. Хамгийн гол нь өрнөдийнхэн Сирээс дамжин Иран, Ливан руу зэвсэг нийлүүлж,”Хезболлахыг“ зэвсгээр хангаж байна гэж  түгшиж байна. Үүнд  Өрнөдийнхөнд тун таагүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, Өрнөд Сирийгбүс нутагт  Ирантай хэлхээ холбоотой байгаа ганц орных нь хувьд шийтгэхийг хүсч байна. Түүнийг   Иран-Иракийн дайны үед Тегераныг дэмжиж  цорын ганц орон байсныг одоо болтол уучилж чадахгуй байгаа юм» гэж Лидия Кулагина хэллээ.

Николай Патрушев  АНУ-ын Ирак, Афганистанд явуулсан цэргийн ажиллагааныг дүгнэн тэмдэглэхдээ, АНУ-ын    эдгээр хоёр дайныг дуусгах болсон шалтгаан нь,  уг дайныг эхэлэх болсон шалтгааны нэгэн адил  тодорхойгүй  юм гэв.