Тегеран  ираны цөмийн эрдэмтдийг хороосон  алан хядах ажиллагааг  шүүхийг НҮБ-аас  шаардаж байна гэж Ираны НҮБ-ын байнгын төлөөлөгч Мохаммад Хазаи мэдэгдэл хийв. Энэхүү шаардлага бүхий захидлыг тэрээр НҮБ-ын АЗ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд илгээжээ. Дипломат НҮБ-ыг  Ираны   цөмийн эрдэмтэн Мостафа Ахмадирошаны амь насыг бүрэлгэсэн явдлыг  хурц хэлбэрээр шүүхээр шийдвэрлэхийг   уриаллаа. Өмнө нь мэдээлж байснаар лхагва гаригийн өглөө    Тегеранд уг эрдэмтэн автомашиндаа дэлбэрсэн юм. Мохаммад Хазаи мэдэгдэхдээ, Иранд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ямарч улс-төрийн, алан хядлагын ажиллагаа саад болж чадахгуй юм гэв. Үүний өмнө Иран АНУ болон Израилийг эрдэмтний үхэлд буруутгаж байсан юм. Алагдсан цөмийн физикч эрдэмтэн Натанзегийн цөмийн төвд  ураныг баяжуулах хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж  байсан юм.