АНД-н парламентын дараагийн  чуулган   Орос улсад зохион байгуулагдана. Энэ тухай Токиод  болж өнгөрсөн АНД-н парламентын ХХ чуулганы ажлын дүнгээс тодорхой болжээ. Парламентчдын уулзалт дээр Оросын төлөөлөгчдийг Холбооны Зөвлөлийн спикер Валентина Матвиенко тэргүүлэв.

Нутаг орны гуравны хоёр нь Ази тивд оршдог Орос улсын хувьд  тус чуулганы ажилд  оролцох нь туйлын ач холбогдолтой юм гэж Валентина Матвиенко хэлж байна. Орос улсыг АНД-н бүстэй нэгдсэн түүх болон орчин үеийн олон талын хэлхээ холбоо нэгтгэж байдаг юм.  2012 оны 9-р сард АНД-н орнуудын эдийн засгийн  дээд хэмжээний уулзалт болоход  Орос улс Приморийн нийслэлээрээ дамжуулан Ази тивийн өмнө  үүд хаалгаа нээх болно гэж Валентина Матвиенко тэмдэглээд: «Дараагийн АНД-н парламентын 21 дэхь чуулганыг Владивосток хотод зохион явуулах саналыг бид тавьсан юм. Сүүлийн жилүүдэд Орос улс гадаад бодлогынхоо урь талуудаас АНД-н орнуудтай эдийн засгийн харилцааны хөгжүүлэлтийг сонгоод байгаа юм.

Энэ бол яаран гаргасан шийдвэр биш юм,  манай улсын  евразийн байгалаас үүдэлтэй юм.  90-ээд оны үед Москва хамтын ажиллагааныхаа гол тодотголыг Өрнөд болон АНУ-д хандуулж байсан юм. Өнөөдөр Орос улс АНД-н орнуудтай илүү идэвхитэй хамтын  ажиллагаатай байх  сонирхолтой байна. Бид үүнд  их ирээдүй  байгаа гэж үзэж байна.  Тиймээс Владивостокд болох АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалт нь  агуулгын хувьд төдийгүй бэлэгдлийн ач холбогдолтой  юм.   Оросын сүлдэнд  хоёр толгойтой бүргэд байдаг нь ч санаандгүй зүйл биш юм. Нэг толгой нь Өрнөд рүү, нөгөө толгой нь Дорно зүг руу харж байгаа юм» гэлээ .

Орос улс АНД-н орнуудын өргөн бүсэд   эдийн засгийн хамтын ажиллагаа- Дорнод Сибирийн болон Алс-Дорнодын  эрчим хүч, эрдэс баялаг, ой модны баян тансаг нөөцийг  санал болгож байна. Манай улс дэлхийд цэнгэг усныхаа  нөөцөөр хоёрт ордог, түүнчлэн  Хойд далайн  гол  зам болон  Транссибирийн  төмөр зам эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Мэдээж хэрэг ийм харилцан ажиллагааны ирээдүйг Владивостокд  зохион явагдах   АНД-н  бүсийн дээд хэмжээний уулзалтын  хэлэлцэх асуудлуудын гол сэдэв байх нь дамжиггүй гэж Оросын спикер Валентина Матвиенко ярьлаа.Түүнчлэн,  Оросын ХЗ-ийн спикер АНД-н  бүсэд “үүсээд байгаа” сөргөлдөөнүүдийг, тухайлбал, Солонгосын хойгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

"БНАСАУ-ыг олон улсын тусгаарлагдсан байдлаас гаргахын тулд бүхий л хүчин чармайлтаа зориулах ёстой юм. Олон улсын хамтын нийгэмлэгтэй  яриа хэлэлцээ хийх нь ашигтай зүйл гэдгийг харуулах хэрэгтэй байна. Ингэхдээ БНАСАУ угтасан алхмуудыг хийх ёстой бөгөөд өөрийн зүгээс хүлээсэн үүргүүдээ биелүүлэх ёстой юм.  БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийн тулд  Москва бүх талын арга хэмжээг авна. Зөвхөн  улс-төр дипломатын аргаар бид ийм шийдвэрийг олж чадна.  Үүнийг шийдвэрлэхийн тулд авсан  аливаа хүчний шийдвэр нь бүс нутгийн хувьд  хүчтэй үр дагавартай тулгарах болно» гэж Холбооны Зөвлөлийн спикер цохон тэмдэглэв.