Орос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам “Мэргэжлийн нэгдсэн лавлахад” хөөмийчны мэргэжлийг нэмж оруулжээ.   Энэ нь хөөмийчдыг эрт тэтгэвэрт гарах боломж олгож байгаа юм.

Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн 3-р сард    соёлын зүтгэлтэнүүдтэй уулзалт  хийснийхээ   дараа Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамд мэргэжлийн хүнд нөхцөлийг тооцон Тувагийн хөөмийчдийг хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гарах асуудлыг хэлэлцэхийг даалгасан юм.

Шинэ статусаар 15 жил тайзнаа хөөмийлсний дараа тэтгэвэрт гарч болох аж.  Тувад 1,5 мянган  хөөмийчид бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн дунд 25 хүн мэргэжлийн статустай юм. Мөн Тувагийн хөөмийчид дэлхийд шилдэгээр тооцогддог байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, удаан жил хөөмийлөх нь зүрх судасны болон амьсгалын системийн  эмгэгээр өвчлөх нигууртай аж. Ялангуяа, эмэгтэй хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй бөгөөд хүүхэд төрүүлэхэд нь  аюултай байдаг. Хөөмий нь Өрнөдөд их нэрд гарсан юм.