АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятад улсын худалдааны салбарын болон  бизнесийн үйл ажиллагааны бусад салбаруудын  томоохон зөрчлүүдийг хяналтандаа авахаар болжээ. Энэ тухай The Wall Street Journal өнөөдөр эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжилжээ. Энэхүү санаачилга нь   Цагаан Ордны  ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Бээжинтэй холбоотой  гадаад бодлогыг чангатгах өргөн цар хүрээтэй хүчин чармайлтын нэгээхэн хэсэг   гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын худалдааны нийтлэг эрх ашгийг хамгаалах  Засгийн газрын  албан ёсны шинэ байгууллага нь үүнийг хариуцаж ажиллах юм. Түүний нэр нь хүртэл Enforcement Task Force Хятадтай ямарч холбогдолгүйг хэлж байна. Гэхдээ WSJ сонинд нийтэлснээр,  БНХАУ-тай хүнд харилцаа нь ийм төрлийн  ажлын хэсгийг  бий болгоход хүргэсэн юм гэжээ. Түүний бүрэлдэхүүнд төрөл бүрийн яам, газрууд орж байгаагийн дотор Сангийн яам, Худалдааны яам, Эрчим хүчний болон АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар багтаж байна.