Египтийн парламентын доод танхимын сонгуулийн гуравдахь шат лхагва гаригт өндөрлөв. Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсны дараа иргэд анх удаа Ардын хурлын депутатуудыг сонгосон юм.  Санал хураалт египтийн үлдэсэн  9 дүүрэгт явагдсан юм. Гэхдээ  эдгээр орон нутгийн сонгогчид улс төрийн хүчнүүдийн хүчийг шийдвэрлдэхэд хүчтэй нөлөөгүй юм. Парламентын ихэнхи суудлыг исламистууд авчээ.  “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөн, “Эрх чөлөө, шудрага ёсны намын ” хамт  тэргүүлж  байна. Тэд депутатуудын мандатын бараг тэн хагасыг авах юм. Түүнчлэн, консерватив салавит нам болох  “Ан –Нур” 110 гаруй суудлыг авах юм. Түүний дараа либерал “Вафд” болон дээдсийн “Аль-Кутля” намууд орж байна. Парламентын депутатууд үндсэн хуулийн төслийг боловсруулах ёстой юм.  Египтэд үндсэн хууль батласны дараа  ерөнхийлөгчийн сонгууль явагдана.