Оросын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патришев АНУ Иранд цэргийн цохилт өгөх бодит аюул  байна гэж үзэж байна. Тэрээр “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа, АНУ израильчуудын ятгалгаар Ирантай   цэргийн сөргөлдөөнийг эхлэх  магадлал  өндөр байна. Вашингтон Ираныг тулгамдсан гол асуудлаа гэж үзэн, Тегераныг дайснаасаа дуулгавартай түншээ болгохыг эрмэлзэж байна. Үүний тулд АНУ ямарч аргаар хамаагүй Ираны одоогийн дэглэмийг   бүхий л хориг арга хэмжээг болон сөрөг хүчнийхнийг  ашиглан сольж, хувьсгал гаргахыг хүсч байна.

         Орос, Хятад Энэтхэг болон бусад орнууд ираны асуудлыг энхийн болон яриа хэлэлцээнд  журмаар шийдвэрлэхээр  бүхий л чармайлтаа  тавьж байна.  Гэхдээ эдгээр хүчин чармайлтын үр дүн төдийлөн хангалтгүй байна.  Асуудлуудыг янз бүрийн замаар ч хамаагүй  шийдвэрлэхэд одоогийн  байдлаар америкийн тал ч, ираны тал ч сонирхол багатай  байна гэж Н.Патрушев тэмдэглэв.