Сирийн ерөнхийлөгч Башар Асад Дамаскийн талбай дээр  өөрийн талыг дэмжисэн олон мянган хүмүүсийн өмнө үг хэлэв гэж СИрийн ХМХ-үүд уламжилжээ. Асад өөрийн талынхныг улс орны шийдвэрлэх цаг мөчид эвлэрэн нэгдэн,  “сүүлийнхээ өдрийг хүлээж байгаа хуйвалдааны”  эсрэг ялалт байгуулахыг уриалав.  Засгийн газрын эсрэг арван сар үргэлжилсэн тэмцлийн хугацаанд Сирийн ерөнхийлөгч анх удаа олон түмний өмнө гарч ирж байгаа нь энэ юм. Түүнчлэн талбайд ерөнхийлөгчийн эхнэр Асма болон түүний хоёр хүүхэд иржээ. Ерөнхийлөгчийн гэнэтийн ирэлт хүмүүсэд баяр хөөр авчирлаа. Сирийн удирдагчийн жагсаал дээр хэлсэн үгийг   бусад хотуудад дамжуулжээ.