Холбооны улсын сансрын агентлаг  2013 онд сансрын төхөөрөмжийн ажлыг ердийн дэглэмд хянах системийг   бүрэн хэмжээгээр шинэчлэнэ.  Энэ тухай  Роскосмос байгууллагын  тэргүүн Владимир Поповкин мэдэгдэл хийсэн юм.

Оросын сансрын байгууллагын тэргүүн энэхүү асуудлыг хөндөхдөө “Фобос-Грунт” хөлгийн амжилтгүй хөөрөлттэй холбон ярьсан юм. Тэрээр хэлэхдээ, “Фобос-Грунтын” хөдөлгүүр яагаад ажлаагүй гэдэг одоо болтол тодорхойгүй гэв.  Магадгүй, шалтгаануудын нэг сансрын төхөрөмжинд хөндлөнгөөс нөлөө үзүүлсэн байж болох юм.“Манай хөлгүүд ойр, ойрхон эвдрэлд орж байгаа нь ойлгомжгүй юм.  Төхөөрөмжийг  манай гариг дээр нисч байх үед, Оросын нутгийн сүүдэртэй газрууд дээр  бид  телеметрийг авч чадахаа больдог” гэж Роскосмосын тэргүүн мэдэгдэв. 

Энэ мэдэгдэлтэй холбогдуулан хэлхэд,  сансрын төхөөрөмжийг ажилгаанаас гаргах нь онолын хувьд боломжтой зүйл гэж “Үндэсний батлан хамгаалах” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко тэмдэглээд «Энд нилээд хэдэн хувилбарууд боломжтой юм. Нэгдүгээрт, холбогдох гэрэлтүүлгийн хүчээр хийх боломжтой юм. Энд зөвхөн гэрэлтүүлэх л боломж бий. Хоёрдугаарт, цахилгаан соронзонг ашиглан бүхээгний системийг ажиллагаанас гаргана» гэлээ.

Тиймээс  ердийн дэглэмд үзэгдэх боломжийг хангахын тулд системийг завсрын пунктуудыг ашиглан дамжуулах нь туйлын чухал. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд, өөрөөр хэлбэл, чухам ямар үед,  юу болж байгааг судлахын тулд  “Луч -5” гурван хиймэл дагуулыг нисгэх боломжтой юм. Тэдгээрийн нэгийг өнгөрсөн оны 1-р сард хөөргөсөн гэж Игорь Коротченко хэлээд «Үүнийг хийх шаардлагатай,  яагаад гэвэл эдгээр эвдрэлүүдийн шалтгаан тодорхой бус байгаа юм. Энэ нь нэг бол гадаад нөлөөнөөс болсон, эсвэл өөр процесстэй холбоотой. Тиймээс телеметрийн дуудлага, хяналт болон сансрын   төхөөрөмжийн ажиллагааг бодит цагийн дэглэмд нислэгийн дэлхийг тойрох бүхий л замын турш хянах шаардлагатай юм» гэлээ.

Түүнчлэн, шинжээчдийн үзэж байгаагаар, Оросын нутгийн сүүдэрлэсэн хэсэг дээр нисч өнгөрөхөд, газраас оросын радио-холбооны усан онгоцыг ашиглан   байрлалыг хангаж,  хиймэл  дагуулаас мэдээлэл авах боломжуудаар хангах шаардлагатай байна.  

Мэдээлэлийг тухайн чиглэлд дамжуулах шинэ систем хяналтыг улам сайжруулах төдийгүй, урьд өмнө тооцоолоогүй  нөхцөл байдал үүсэхэд тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой юм. Энэ утгаараа  америкийн Локхид Мартин компаний өндөр үелзэлийн  хиймэл дагуул дууриалалтай  юм.  Хоёр тэрбум долларын өртөгтэй энэхүү төхөөрөмжийг  АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн бараг алдах шахсан даа.  Гэхдээ эцсийн бүлэгт түүнийг аварч чадсан юм. Түүнийг төлөвлөгөөний дагуу тойрог замд гаргахын тулд  бүтэн жил шаардагджээ.  Эцэст нь улиг болсон  хүний хүчин зүйл буруутай болж таарсан юм. Ямар л олигтой мэргэжилтэн хоолой дамжуулагчид даавуу чихэж байхав дээ.

Өнгөрсөн  жил Орос улсад хөргөсөн дөрвөн төхөөрөмж амжилтгүй болсон юм. Түүний дүнгээр бүтээгдэхүүний чанарын тухай зөндөө яриа өрнөсөн.  Тиймээс Орос улс пуужингийн техникэд итгэх найдварыг эвдэсэн энэхүү  хандлагыг эвдэх үүднээс  олон зүйлийг хийгээд байна.  Гурван удаа шалгадаг ажиллагааны жагсаалтыг  нэг дахин нэмэгдүүлж, тэр дундаа зураг авах, дүрс бичлэг хийх процессуудыг ч хэд дахин хянаж байна. Хөөрөхийн өмнө техникийн хазайлтыг хайх тусгай шуурхай бүлэгүүд байгуулагдан ажиллаж байна.  Нислэгийн даалгаварын бүх самбарууд одооноос эхлэн давхар  хийгдэж байна. Энэ болон бусад арга хэмжээнүүд нь өөрийн үр дүнгээ өгөх ёстой юм.