Япон, Хятад улс  нь Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээнд дэлхийн зах зээлийн  эрчим хүчний өндөр үнээс болж  нэгдэх төлөвгүй байна.  Бээжин үзэхдээ, хориг арга хэмжээ буюу сүрдүүлэг нь  ираны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн мухардсан арга хэмжээ гэжээ. АНУ дэлхийн хамтын нийгэмлэгийг  Исламын БНУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэхийг уриалж байгаа юм.  Нөгөөтэйгүүр, Тегеран нь  дэлхийн нефть нийлүүлэлтийн 40 % дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаахаар  сүрдүүлсээр байна. МАГАТЭ- гийн илтгэл гарсны дараа байдал хурцадсан бөгөөд  Тегеран ураныг 20 % баяжуулах ажлаа эхэлсэн юм.   ЕХ-ны орнууд Ираны цөмийн тулгамдсан асуудлыг 1-р сарын 23-нд хэлэлцэх гэж байна.