Өмнөд Курилын асуудлыг орос-японы харилцааны мухардалд хүрээд  байгаа асуудал гэж үзэж болохгүй юм. Энэ тухай Холбооны Зөвлөлийн спикер Валентина Матвиенко орос, гадаадын сэтгүүлчдийн асуултанд Токиод хариулахдаа мэдэгдэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Москва энэхүү асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байгаа гэж тэмдэглэв. Гэхдээ  улс орнуудад  уйгагүй, сэтгэлийн хөөрөлгүй, тайван яриа хэлэлцээ хийхэд бэлтгэх хэрэгтэй байна. Энэ асуудлаар  Орос улс байр сууриа илэрхийлэж байсан бөгөөд тэр нь хэвээр байгаа юм гэж Валентина Матвиенко тэмдэглэлээ.  Өмнөд Курил нь ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд Дэлхийн хоёрдугаар Дайны дүнд нэгдсэн бөгөөд  ОХУ-ын  газар нутгийн салшгүй хэсэг юм.