Орос улсын Сонгуулийн төв комисс Орос улсын ерөнхийлөгчийн  сонгуульд  Хүний эрхийн болон  ардчилсан инститүцүүдийн товчоонд  болоод  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулагад олон улсын хяналт тавихаар урилга илгээв.  Хяналт тавихаар  200 орчим шинжээчид оролцох төлөвтэй байна. Хүний эрхийн болон ардчилсан инститүцүүдийн товчооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Йенс-Хаген Эшенбахер хэлэхдээ, эхний ажиглагчид Орос улсад нэгдүгээр сард ажилдаа ороод байгаа гэв. Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд явагдах юм.