Радиолокацийн станцуудыг Оросын гурван бүс нутагт байлдааны жагсаалтад оруулж байна. Пуужингаар ажиглах цогцолборыг боловсронгуй болгож байгаа нь Илрүүлэн олох ба байлдааны удирдлагын сансрын нэгдсэн системийг байгуулахтай холбоотой юм. Ийм бүх станцыг 2012 онд туршихаар төлөвлөсөн гэж БХЯ-ны хэвлэлийн албаны төлөөлөгч Алексей Золотухин мэдээллээ.

Хойд Кавказын Краснодарын хязгаар ба Калининград, Ленинградын мужуудад байгаа радиолокацийн станцуудын тухай өгүүлж байна. «Воронеж»  төслөөр үйлдвэрлэж барьсан эдгээр станц баллистик, сансрын ба аэро динамикийн обьектуудыг илрүүлэх чадвартай гэж Улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлээд «Воронеж-М», «Воронеж-ДМ» радиолокацийн станцууд өөр өөр цар хүрээтэй.

«Дарьял» маягийн станцыг бодоход зарчмын хувьд шинэ алхам хийжээ. Хуучин станцын блокыг таван жилийн турш угсарч байсан бол шинэ станцынхад бараг хоёрхон жил шаардагдана. «Воронеж» маягийн радиолокацийн станц түүнээс бага хэмжээний цахилгаан эрчим хүч,ус хэрэглэж байна. Иймээс эдийн засгийн талаар ашигтай  хийгээд экологид хохирол бараг учруулахгүй»  гэв.

2012 онд Эрхүү мужид шинэ үеийн радиолокацийн станц ажиллаж эхлэнэ гэж Владимир Евсеев мэдээлээд: «Дарьял» маягийн  радиолокацийн станц тухайн үед Чит орчимд барьж эхлэсэн билээ. Гэвч хожим ажил зогсов. Иймээс дорнод чиглэлээр «хоосон зай» бий болсон. Эрхүүгийн станц ийн зайг арилгана» гэв.

Гэвч Эрхүүгийн радиолокацийн станц  агаарын орон зайг бүрэн хянах боломж олгоно гэж шинжээчид тэр болгон үзэхгүй байна. Түүнийг ашиглалтад оруулахаас гадна шинэ станц барих хэрэгтэй гэж Улс төр, цэргийн магадлан шинжлэх хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин хэлээд «Мөн станцыг Эрхүү мужид ашиглалтад оруулсан ч бүх чиглэлийг хяналтдаа авсан гэж болохгүй. Наанадаж нэгэн станц Баруун Сибирь ба Алс Дорнодод шаардагдаж байна. Түүнээс гадна хуучин радиолокацийн станцуудыг солих хэрэгтэй» гэв.

2020 он гэхэд төрийн зэвсгийн хөтөлбөрийн хүрээнд алсаас пуужин хөөрөлтийг илрүүлэх хуучин радиолокацийн станцуудыг солих юм. Хожмын аюулыг бодож дорнодын чиглэлийг хяналтдаа авах хэрэгтэй гэж «Комсомольская правда» сонины  цэргийн тоймч Виктор Баранец хэлээд «Камчаткын хойг, Приморье бүс нутаг, Хабаровскын хязгаарт радиолокацийн станц бий болж магадгүй. Эдгээр станц биднийг Америк, Умард  Өмнөд  Солонгос, Хятадын зүгээс хамгаална. Эдгээр нь 5 дахь үеийн станц байх болно гэв.

Оросын нутаг дэвсгэрт байгаа радиолокацийн бүх станцыг  2012 онд турших нь пуужингаар халдан довтлохоос сэрэмжлэх, ПДХ системийн хэрэгслүүдийн байлдааны бэлэн байдлыг дээд зэргээр бэхжүүлнэ гэж ОХУ-ын БХЯ тэмдэглэв.