Европын  нэгдсэн валют хүнд байдалд орсон ч ханш нь  чадвартай  өндөр хэвээр байна.  Ийм дүгнэлтийг Италийн ерөнхий сайд Марио Монти германы “Вельт” сонинд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Тэрээр евро хямралд  орсон гэх иш  үндэслэлгүй мэдээллийг няцаав. Нөгөөтэйгүүр, Монти хэлэхдээ, евро нь бага зэрэг “өсч, буурч “байгаа болон Еврогийн бүсийн нилээд хэдэн улс орнууд  их хэмжээний өртэй байгаа гэдгийг  хүлээн зөвшөөрсөн юм. Монтигийн хэлснээр, эдгээр нь АНУ-аас гаралтай санхүүгийн  тулгамдсан асуудлуудаас үүдэлтэй  европын эдийн засаг, санхүүгийн загварын хомсдолд оршиж байгаа юм.