Орос улсын төр засаг одоо байгаа алт валютын нөөцөн  дээр нефтийг нэмэхэд  бэлэн байна. Эрчим хүчний яамны захиалгаар шинжэээчид  Орос улсад стратегийн энэхүү түүхий эдийн нөөцийг байгуулах төслийг бэлэн болгоод байна.  Тэдгээрийг техногены ослын үед юм уу, дэлхийн зах зээлийн хямрал, ер нь дотоод зах зээлд  үнийн өөрчлөлт гарах тохиолдолд тэдгээрийг ашиглахаар      төлөвлөж байгаа юм.

Орос улс бусад улс орнуудын  жишээн  дээр “хар өдөрт” зориулсан  нефтийн “сав” байгуулахад бэлэн байна. Ингэхдээ маш их хэмжээний нөөц байгуулна гэж байгаа юм дээ. 15 сая тонн!  Чухамдаа энэхүү тоо  нь Эрчим хүч, санхүүгийн яамны бэлтгэсэн төсөлд орсон байгаа юм.  Одоо Орос улс өдөр бүр 650 гаруй тонн түүхий эдийг  экспортлож байгаа, үүнээс үзэхэд   нөөц нь ердөө 20 өдрийн экспорттой тэнцэх юм. Энэ нь олон улсын үйлдвэрлэгч орнуудын  стандартад нийцэж байгаа юм. Гэхдээ “Арбат капитал” хөрөнгө оруулалтын компаний шинжээч Виталий Громадины үзэж байгаагаар  ийм маягийн нөөцүүдийг  хэрэглэгч орнууд л байгуулдаг юм.

«3 сарын дотор хэрэглээг өсөх тийм хэмжээг  хэрэглэгч орнууд стратегийн  нөөц гэж үздэг байна. Үнэхээр, тэд нефтийн үнэнд  мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна.Стратегийн нөөц нь нефть импортлогч орнуудын байгууллагаас /ОПЕК/ ялгаа нь хөрөнгөтний нэгдлийн квоттой үр дүнтэй тэмцэхэд хангалттай тусалж байсан юм. АНУ-ын стратегийн нөөц 100 сая тонн байдаг гэж Виталий Громадин хэллээ.

Оросын нефтийн нөөц АНУ-ын жишгээр газар дор нөөцийн саванд хадгалагдах  болно. Гэхдээ хиймлээр барьсанд биш. Яагаад гэвэл энэ нь дэндүү үнэтэй байх бөгөөд, мэдээж хэрэг ердийн хий хоосон орон зайд, жишээ нь давсыг ашиглаж хийнэ. Ингэхэд энд  нилээд сүрхий хөрөнгө оруулалт шаардагдана шүү.Нэгдүгээрт, нефтийг ийм хэмжээгээр  худалдан авахад, бүр дотоодын үнээр ч байг, 4 тэрбум доллар шаардагдана. Үүн дээр  төхөөрөмж болон дэд бүтэц орно.Гэхдээ эдгээр зардлууд нь  нөөцийг нарийн тооцоотой зарцуулахад үнийн хэлбэлзлээс болж өртгөө нөхнө гэдэгт шинжээчид итгэлтэй байна.  Нефтийг өсөн нэмэгдэж байгаа зах зээл дээр борлуулж, буурч байгаа захаас худалдан авах шаардлагатай юм.   Түүнчлэн, хэрвээ дотоод зах дээр  хомсдол гарвал үнийг унагаж болно.

Гэхдээ төсөлд арилжааны  бүрэлдэхүүн гол биш юм гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Сергей Кондратьев тэмдэглээд «Нөөцийн сангийн хуримтлуулсан  нефтийг одоогийн нефтийн бүтээгдэхүүний асар их нөөцтэй Росрезервын хийж буйтай нэгэн адил худалдаж борлуулж байх  ёстой юм. Хэрвээ бусад орнууд нефтийн хомсдол гарах юм уу, манай түншүүд  хүнд байдлаасаа болоод бусад орнуудад шаардлагатай хэмжээний нефть нийлүүлж чадахгүйд хүрвэл бид зах зээл дээр  нефтийн бүтээгдэхүүнээ борлуулах болно.  Тэр үед энэхүү  нөөцийг задлан   зах зээлийн үнээр  зарна» гэлээ.

Орос улсад нефтийн нөөц байгуулах төсөл нь үүнийг сонирхож буй байгууллагуудын шинжилгээг давж гарах ёстой юм.  Түүний дараа засгийн газраар хэлэлцэгдэн батлагдах ёстой.Харин шинжээчид үүнд огтхонч эргэлзэхгүй байгаа юм.