«Баярлалаа» гэдэг  олон улсын өдөр бол оны хамгийн «эелдэг» баярын өдөр билээ. 1-р сарын 11-нд тэмдэглэдэг  энэ өдөр «баярлалаа, гялайлаа» гэх нь хүн бүрт чухал байгаад анхаарлыг хандуулж байна. Эдгээр үг унэхээр шидит үр нөлөөтэй. Хүмүүс талархалаа илэрхийлээд бие биеэнээ баярлуулж,бусдыг анхааран халамжилж байгаагаа илэрхийлдэг.

Бид өөр  улсад очихдоо гадаад хэлээр мэндлэх, талархал илэрхийлж сурдаг. «Баярлалаа» гэж хэлэхэд үйлчилгээний чанар сайжирч, амралт тохилог таатай болдог. Эдгээр үг ямар учраас ийнхүү нөлөөлж байна вэ? гэсэн асуултад сэтгэл судлаач Сергей Ключников  хариулан хэлэхдээ: «Талархал бол хүний сэтгэл санааны нэн чухал илрэл юм.Талархал бусдын итгэл, анхаарал халамж, хүндэтгэлийг мэдрүүлдэг. Хүн бусдад талархалаа илэрхийлэхдээ нааштай хандаж байгаагаа харуулдаг. Тэгснээр хүмүүс ам хэлээ ололцоно» гэв.

«Спасибо» гэдэг орос үг бараг 500 жилийн түүхтэй. Энэ үг ХУ1 зуунд «Спаси Бог»(Бурхан өршөө) гэдэг хэллэгээс үүссэн гэж үздэг. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхдөө тэгдэг байсан. Хожим талархал илэрхийлэх үг болжээ. Гэвч «спасибо» гэдэг үг зөвхөн ХХ  зууны үед өргөн дэлгэрч эхлэсэн билээ. Урьд «благодарю», «благодарствуйте» гэж талархалаа илэрхийлж байсан .Энэ нь зевхен эелдэг зан байдлын илрэл төдий зүйл бишээ.

Талархал аж амьдралыг сайжруулж байна гэж Сергей Ключников хэлээд: «Бусдад талархаж, амьдралыг жинхэнэ бодит байдлаар нь хүлээж авбал  аж амьдрал нааштай болж,өнгө аяс нь сайжрана.. Иймээс мөн өдөр урьд хайхрахгуй байсан хүмүүст талархал илэрхийлвэл зохино. Зарим үед хүний таагүй байдал бусдад талархалаа больсонтой холбоотой байдаг. Иймээс бусдад хандах хандлагаа өөрчлөх нь чухал» гэлээ.

Талархал хүний сэтгэл санаанд нааштай нөлөөлдэг хэмээн мэргэжилтэн үзэж байна. «Спасибо» гэдэг энгийн үгээр бусдыг баярлуулж, өөрийгөө зол жаргалтай болгож болно. Талархал бол нэг ёсны өгөөж юм. Өгсөн хүн авдаг. Хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ талархах хэрэгтэй. Тэгвэл шидит үг нааштай нөлөө бүрэн үзүүлнэ.