“Чингис Чита” угсаатны  түүхийн аялал жуулчлалын цогцолборын үзмэрүүдийн   нэг   “Чингис хааны чулуун хүрээ” нь Өвөр Байгалийн хязгаарт баригдаж эхлээд байна.  Соёлын дэд сайд Дулмажаб Жамсоевагийн ярьснаар, эндхийн олон газрууд их Хааны нэртэй түүхэн  холбоотой юм.

«Манай хязгаар нутгийн дэвсгэр дээр буюу Чит хотоос 150 км зайд Малый Батор гэж газар байдаг юм. Энэ бол байгалийн түүхийн дэлхийн хосгүй  газар юм.  Диаметрээр 300 метрт эргэн тойронд хүрээлэх хад асгадын дунд  ер бусын хэлбэртэй найман боржин чулууны үлдэц  байдаг. Тэдгээрээс  хамгийн сонирхолтойг Чингисийн хүрээ гэж нэрлэдэг.

Эндээс холгүй оросын хилийн эргээр урсах Онон голын хөвөөнд  Чингис хааны ээж сайхан бүсгүй  Өэлүн мэндэлсэн тухай   домогт гардаг билээ. Тэр энэ нутгаар амьдарч байсан мэргэд аймгийн хүн юм.  Зарим эх сурвалжууд   Доод Засучей суурингийн хавьд  Тэмүүжинг төрсөн байж магадгүй гэж үздэг байна» гэж Дулмажаб Жамсоева хэллээ.

Читийн зарим түүх судлаачид Өвөр байгалийн  нутагт Чингис хааны шарил байж магадгүй гэж тааварладаг.2011 онд Читад хэвлэгдсэн  “Агийн талын нууц” номонд чухам энэ тухай өгүүлжээ.

Нээлттэй тэнгэр доорх  ”Чингис хааны чулуун хүрээ”  музей жуулчдыг татах нь дамжиггүй юм. Ингэхдээ зөвхөн Оросын төдийгүй, Монгол болон БНХАУ-ын Өвөр Байгалийн хязгаар нь үржил шимтэй сайхан нутаг, энд олон үндэстэн ардууд эв найрамдалтай амар тайван, сайхан амьдарцгаадаг.

«Бид эвэнк, казак, буриад болон бусад үндэстэнүүдийн уламжлал, ёс заншлыг харуулах болно. Энд аман зохиол-угсаатны театр, урчуудын хотхон, үзэсгэлэнгийн танхим, түүхэн наадгайн хотхон зкэргийг байгуулна. Мэдээж хэрэг тус угсаатны түүхэн цогцолбор дахь олон зүйлүүд  Чингис хааныг санагдуулж байх болно. Жишээ нь, нум сумын харваа, хурдан морьдын  уралдаан болон Чигис хааны нэрэмжит цомын бөхийн тэмцээн гэж Дулмажаб Жамсоева хэллээ. 

Төслийг зохиогчдын гол зорилго бол Өвөр Байгалийн ардуудын өвөрмөц соёлыг хадгалан, дэлгэрүүлэх болон сурталчлахад оршиж байгаа юм. Түүнчлэн, бизнесийн шинэ хэлбэрийг  хөгжүүлэн  дэмжихэд оршиж байгаа юм. 

Түүнчлэн, бизнесийн шинэ хэлбэрийг  хөгжүүлэн  дэмжихэд оршиж байгаа юм. Өвөр байгальчуудын энэхүү  үйлсэд  “Чингис хаан “ туслах нь дамжиггүй юм.