Энэтхэг улс оросын мэргэжилтэнүүдийн удирдлага дор барьж байгуулж байгаа “Куданкулам”- АЦС-ын нэгдүгээр ээлжийн ашиглалтанд өгөх хугацааг дахин хойшлов. Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпорацын сайтан дээр энэ тухай материал нийтлэгджээ. Эхний блокийг 2012 оны 5 –р сард, 2-р ээлжийг 2013 оны 2-р сард ашиглалтанд  оруулахаар хойшлуулжээ.Өмнө нь мэдээлж байснаар  1-р блокийг өгснөөр   ашиглалтын процесс эхлэх байсанч,  орон нутгийн хүмүүсийн эсэргүүцлээс болоод хойшлогджээ.  12-р сарын дунд үед Энэтхэгийн ерөнхий сайд Манмонхан Сингх хийсэн мэдэгдэлдээ, 1-дүгээр блокийг  ойрын   хоёр долоо хоногийн хугацаанд, харин 2-г дараагийн зургаан сарын туршид ашиглалтанд оруулна  гэж ярьж байсан юм.

“Куданкулам” АЦС нь Энэтхэг улсад 1988 оны 11-р сарын 20 болон 1998 оны 6-р сарын 21-ны нэмэлт хэлэлцээрийн дагуу баригдаж байгаа юм. Захиалагч нь Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпорац юм. 2002 онд оросын  “Атомстройэкспорт” компаний удирдлага дор  эхний хоёр тогоог барьж эхэлсэн юм.Эхний ээжлийн барилгын явцад 2000 МВт. Хүчин чадалтай   ВВЭР-1000 эрчим хүчний блокийн хоёр тогоог  барих ажил дуусч байна.