Олон улсын  Ираны нефтийн нийлүүлэлтийн эсрэг хориг арга хэмжээнд Япон улс нэгдэхгүй.  Японы эрх баригчид дэлхийн зах зээлийн эрчим хүчний тээгчийн үнэ нэмэгдэж буйд түгшиж байна.  Энэ тухай Японы ГХЯ-ны мэдэгдэлд дурьдсныг  “Интерфакс”мэдээлжээ.  Токио нефтийн өндөр үнэ болон түүний чадавхын хомсдол нь 2011 оны 3-р сард тус улсад гарсан байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдийг сэргээх хүчин  чармайлтуудад   туйлын сөрөг нөлөөтэй гэж  түгшиж байна. АНУ-ын Сангийн  сайд Тимоти Гайтнер энэ долоо хоногт Токиод албан ёсны айлчлал хийнэ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, тэр японы талыг хориг  арга хэмжээнд  нэгдэхийг ятгах оролдлого хийх аж.  Хэрэв өрнөдийнхөн Ираны нефтийн эсрэг хориг арга хэмжээ авах тохиолдолд  Ормузын хоолойг хаахаар сүрдүүлж байгаа  Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд дэлхийн хамтын нийгэмлэгийг нэгдэн орохыг  АНУ   ятгах болно. Хоолойгоор дэлхийн нефть нийлүүлэлтийн 40 %  дамжин өнгөрдөг юм. ЕХ-ны орнууд 1-р сарын 23-нд эдгээр арга хэмжээг хэлэлцэх болно.