Томскийн мужийн эмнэлгийн эмч нар мягмар гаригт 6,4 кг жинтэй хүүхдийг эх барин авчээ. Энэ тухай мужийн захиргааны  хэвлэлийн албанаас уламжилжээ.  Анагаах ухааны нэр томъёоллын  дагуу 5 кг жингээс давсан төрөлтийг аврага гэж нэрлэдэг байна. Мэдээлэлд уламжилснаар, ийм хүүхэд 1500 хүнд 1 төрөх тохиолдол  байдаг байна. Шинэ төрсөн хүүхэд  хоёр дахин бага байдаг аж.  Одоогийн байдлаар эх, хүүхэд хоёрын биеийн байдал  сайн байгаа бөгөөд ойрын үед гэртээ гарна гэж  хэвлэлийн алба уламжилжээ.