Оросын Саха  болон Алс-Дорнодод өнөөдөр ер бусын хүйтэн болж байна. Ытык-Кюель дүүргийн төвд  хүйтний эрч дээд зэрэгт хүрч   -56 С хэм байна.  Сургууль болон цэцэрлэгүүд үүд хаалгаа бариад байна. Сахад сүүлийн хэдэн өдрийн турш  -50 С доош  хүйтэн байгаа юм.  Хүйтний эрч тус улсын амьдралд ерөөс өөрчлөлт оруулаагүй гэж бүсийн  ОБЯ-наас уламжлав.  Сахагийн хүйтэн салхи Алс –Дорнодод хүрээд байна. Колыма, Чукотка, Амурын хязгаар болон Еврейн автономит муж,   Приморын болон Хабаровын хязгаар нутгуудад болоод  Сахалинд -30-40 С хэм хүрч байна.