Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчид Сирийн засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах ёстой. Энэ тухай Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өчигдөр үдэш мэдэгдэв. Мягмар гаригт  арабын талын хүсэлтээр С.Лавров АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Арабитай утсаар ярилцсан гэж Оросын ГХЯ мэдээлэв. Сирийн байдлыг тогтворжуулах болон үүнд  АОЛ-ийн төлөөлөгчдийн гүйцэтгэх үүргийн тухай асуудал  ярианы гол сэдэв болж байв. Аль тал шийд гаргах нь хамаагүй, гэхдээ Сирийн хүчирхийллийг нэн даруй зогсоох  шаардлагатай  байна гэж Сергей Лавров цохон тэмдэглэв.

Тэрээр нэмж хэлэхдээ, АОЛ-ээс санаачилсан өргөн цар хүрээтэй үндэсний яриа хэлэлцээнд хүрэхийн тулд  сөрөг хүчнийхэн “зэвсэглэсэн бүлэглэлийнхнээс шийдвэртэй хөндийрөх” ёстой гэв.   Өчигдөр Сирийн ерөнхийлөгч Башар Асад Дамаскийн их сургууль дээр үг хэлэв. Тэрээр  ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ,  илүү ардчилсан Үндсэн хуулийг бүх нийтээр хэлэлцүүлэн, баталсны  дараа  огцрохоо амлав.  Асадын ярьснаар, ардчилсан  Үндсэн хуулийг 3-р сард бүх нийтээр хэлэлцэж магадгүй аж.   

Түүнд эрх баригч “Баас” намыг халж, чөлөөт сонгуулийн батлагаа олгож магадгүй төлөвтэй юм.  Асадын ярьснаар, арабын нилээд хэдэн орнуудын сирийн дэглэмийг устгах хүсэл зорилгын эсрэг АОЛ-ийн ажиглагчид тус улсын байдлыг үнэн бодитоор дүгнэх боломжтой гэв. Сирийн Үндэсний сөрөг хүчний зөвлөлийн тэргүүн  Бурхан Гальюны хийсэн мэдэгдэлд,  Асад улс төрийн буулт хийхээс татгалзсан гэжээ. Сөрөг хүчний төлөөлөгч АОЛ-ийг сирийн асуудлыг НҮБ-ын АЗ-ийн хуралдаанд хэлэлцүүлэхийг уриалав.