Москва Арабын орнуудын лигийн /АОЛ/  Дамаскад ажиллаж байгаа ажиглагчдын бүрэн эрхийг  сунгах шийдвэрийг дэмжиж байна. Орос улсын ГХЯ-ны  өнөөдөр хийсэн мэдэгдэлд, энэ нь тус улсын байдлыг тогтворжуулахад  болон Сирийн үйл явдлын  тухай үнэн бодитой  мэдээлэл авахад тус дэм болно гэж дурьджээ. Сирийн дотоод хямралыг энх тайвнаар даван туулах  олон улсын болон бүс нутгийн хүчин чармайлтыг төвлөрүүлэхэд   АОЛ чухал үүрэг гйүцэтгэж байгаа гэж Москва үзэж байна.  Орос улс  АОЛ дэмжлэгтэйгээр  сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд хурдан түргэн яриа хэлэлцээ байгуулахын төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд  цохон тэмдэглэжээ. АОЛ-ийн  Сирийн хүчирхийллийг нэн даруй зогсоох хүчин чармайлтанд Орос улс найдаж байна гэжээ. 1-р сарын 8-нд Каирт болсон  АОЛ- ийн тусгай хорооны хуралдаан дээр  тус байгууллагын Сирийн   ажиглагчдын эхний арав хоногийн тайланг хэлэлцсэн юм.