Тегеран Москвагийн хоёр талын худалдааны тооцоог долларын оронд рублээр  хийх саналыг хүлээн авсан гэж Иранаас ОХУ –д суугаа Элчин сайд Сэйед Махмуд Саджади мэдэгдлээ.  Элчин сайдын хэлснээр,  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ираны ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежадад 2011 оны 6 –р сард Казахстаны нийслэл Астана  болсон  ШХАБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр     рублээр тооцоо хийх санал гаргасан юм гэж Интерфакс сануулж байна. Тегеран 1-р сарын эхэнд АНУ  Исламын БНУ-ын эсрэг  хориг арга хэмжээ авсны хариуд     энэхүү алхмыг хийх болжээ.  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  өмнө нь хуулийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд, тухайлбал, АНУ-ын санхүүгийн систем Ираны төв банкны дансанд  гадаадын компаниуд мөнгөн гуйвуулга хийхийг хориглож буй юм.