Бээжин Вашингтонд Ойрхи-Дорнодоор сээтгэнлээ. Ираны нефтийн  томоохон импортлогчийн хувьд Хятад улс  Ираны эрчим хүчний салбарын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг бүх нийтийн өмнө няцаав. Хятад улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэньминь мэдэгдэлдээ, Ираны цөмийн хөтөлбөрийн тулсгамдсан асуудлыг дан ганц хориг арга хэмжээнд тулгуурлан шийдвэрлэж болохгүй гэв. 

Ингэж дипломат Ираны Төв банкны эсрэг АНУ-ын авсан хоригийг тайлбарласан юм.  Ингэхдээ Ираны Төв банкны данс руу  нефть импортын төлбөрийн  гүйлгээ хийсэн гадаадын ямарч банк нэрвэгдэж болох юм. Тэдгээрийг АНУ-ын санхүүгийн систем ажилд оруулахгүй.  Магадгүй,  энэ арга хэмжээ нь энэ банктай тэр тусмаа, нефтийн тооцоо төлбөр хийх Хятад улсад хор нөлөөтэй байж болох юм.

Байдал нилээд аюултай болж байгаа төдийгүй, БНХАУ-ыг нефтийн нийлүүлэлтийн нилээн том асуудалд оруулжээ. 1-р сарын 30-нд  Брюссельд   ЕХ-ны орнуудын ГХЯ-ны тэргүүн нар Ираны нефтийн импортонд тавих хоригийг  батлах болно.  Хэрвээ ийм зүйл болвол  Тегеран нь Ормузын хоолойг  хаахаар сүрдүүлж, харин АНУ үүнийх нь төлөө Тегераныг шийтгэх төлөвтэй байна.

Ираны эсрэг авсан АНУ-ын шинэ хориг арга хэмжээг  Бээжин  маш дургүйцэн хүлээн авсан нь  эдийн засгийн төдийгүй, стратегийн чухал үүдэлтэй юм гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Алексей Маслов тэмдэглээд «Ойрхи-Дорнодод АНУ-ыг хязгаарлах тухай оролдлогын тухай энд яригдаж байгаа юм. Саяхан хэдхэн хоногийн өмнө Бээжин АНУ-ын цэргийг  Азид нэмэгдүүлж хэрхэвч болохгүй гэж  мэдэгдсэн юм.  Мэдээж хэрэг, Хятад америкийн нөлөөг, тэр тусмаа  Персийн буланд бүр хязгаарлахын төлөө тэмцэх болно. Хятад улс хэзээ ч Персийн буланг өөрийн сонирхлын бүс гэж зарлаж байгаагүй. Гэхдээ тус улсын  АНУ-ын эсрэг нийтийн өмнө хийсэн мэдэгдэлүүдээс  хархад  чухамдаа ийм утга агуулгатай байна. Энэ болон дараагийн жил хятад-америкийн харилцаа нилээд хурцадах болох нь. Хятад улс АНУ-ыг Ази тивээс гаргахыг оролдохын зэрэгцээ түүний Африкийн нөлөөг сулруулах оролдлого хийж, Персийн булан дахь Америкийн ажиллагааг хянах нь тодорхой юм» гэлээ.

Хятад улс Иранд маш том эдийн засгийн сонирхолтой байгаагаас үүдэн  өрнөдийхөн ираны асуудалд гол үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь санаандгүй хэрэгч биш юм, АНУ, ЕХ-ны хооронд хурцадмал байдал үүсэхэд нэг талаас Иран, нөгөө талаас Хятад улс анх удаа Вашингтоны сонирхлыг нэвтлэн тус бүс нутагт халдсан юм.

АНУ чимээгүй байх бодолгүй байгаа. 1-р сарын 10-нд АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятад улсад айлчилна. Түүний зорилго Ираны цөмийн секторын эсрэг авсан хориг арга хэмжээнихй тухай Вашингтоны байр суурийг тайлбарлах юм.

Магадгүй, ираны сэдэв Вашингтон, Бээжингийн харилцаанд  шинэ хурцадмал байдал үүгсэж мэдэх юм. Ингэхдээ зураг дээр талуудын геополитикийн  сонирхлууд тавигдасан байгаа.  Хятад улс дэлхийд  эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа жингээрээ Азид бодлогыг тодорхойлж байна.  Энэ нь АНУ-ын тус бүс нутагт “гоцлол  хийл тоглох “ бодлоготой сөргөлдөж  байна.