Оросын Амур мужид өнгөрсөн долоо хоногт  нүүдлийн амьтны хүрээлэнгийн барын дайралтанд өртсөн хүүгийн биеийн байдал хүнд хэвээр байна.  РИА Новости агентлагийн уламжилснаар,  Амур мужийн Благовещенск хотын  эмнэлэгт хүүд  тархины мэс засал хийжээ.  Тэр тархины хүнд гэмтэл авсан байв. Хүүхэд ухаан орж, бие даан хоол идэж, ярьж байна. Эмнэлгийн ажилтнуудын өдөр бүр  үзлэг хийн, эргэж тойрч  байна.  “Лигер” нүүдлийн амьтны хүрээлэнгийн бар 1-р сарын 4-нд Благовещенск хотын төв цэнгэлдэх хүрээлэнд гурван настай хүүрүү дайрсан юм. Түүний эцэг, эх зураг дарах тэр үед араатан хүүг шүүрэн  авсан юм. Уг явдал гарсан өдөр Онцгой байдлын комиссийн шийдвэрээр  нүүдлийн амьтны хүрээлэнгийн эзэнтэй хийсэн үйлчилгээ үзүүлэх гэрээг  цуцлажээ. Бар хүүхэд рүү дайрсан хэргийг  шүүхээр шийдвэрлэх юм.