БНАСАУ-ын  хоёр удирдагч агсан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан  өршөөл үзүүлэх тухай зарлав. Энэ өршөөл 2-р сарын 1-нээс эхэлнэ гэж  ЦТАК агентлаг уламжилжээ.  Түүнд  ямар бүлгийн хоригдлууд орохыг болон хичнээн хүн  шоронгоос чөлөөлөгдөх тухай одоогоор тодорхойгүй байна. Энэ жил БНАСАУ-д  Ким Чен Ирын  мэндэлсний 70 жил, Ким Ир Сены 100 жилийн ой тохиож байгаа юм. Өмнөд Солонгосын хэвлэлд уламжилснаар, Өмнөд Солонгост 955 хүн өршөөгдөх юм.  Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны сайдын мэдэгдэлд,  сар шинийн баярын өмнө тусгай өршөөл үзүүлнэ  гэжээ. Өршөөлийг 1-р сарын 19-ны пүрэв гаригт шинэ жилийн дөрөв хоногийн амралт эхлэхийн өмнө үзүүлэх юм.