Бүс нутгийн аюулгүй байдлын болон цөмийн системийг   боловсруулах тухай  Орос улсын санаачилга Ази-Номхон далайн орнуудын парламентын ХХ  чуулганаас гаргасан  баримт бичигт орсон юм.  Энэ тухай Токиод болсон парламентын чуулганы  оросын төлөөлөгчдийн зохицуулагч Ильяс Умаханов мэдэгдэсэн билээ.

2011 оны 3-р сард  ”Фукусима”-гийн ослын дараа  АЦС-ыг барьж ашиглах нь зөвхөн бизнес-сонирхлын  үүднээс үзэж болохгүй болсон юм. Чухам энэ асуудалд оросын төлөөлөгчид  Токиогийн чуулганд оролцож байгаа АНД-н орнуудын парламентын  гишүүдийн анхаарлыг  хандуулсан юм.  Улс орнуудын эрх баригчид  атомын объектуудын ашиглалтын нормыг тогтоож, оператор компаниудын зүгээс тэдгээрийн хэрэгжилтийг хянаж байх ёстой юм.  Нөгөөтэйгүүр, үндэсний нормууд нь нэгдсэн хуваарьт орох ёстой .

Үүний тулд өнгөрсөн  жилийн зун Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев аюулгүй байдлын  нэгдсэн стандартыг боловсруулах саналыг  гаргасан юм. Тухайлбал,  АЦС ашигладаг  улс орнуудыг осол гарах үед цагт алдалгүй арга хэмжээ авч байхыг тэрээр санал болгосон юм. Ингэхдээ энэхүү байдлыг олон улсын эрх зүйн хэмжээнд авч үзэх,  тэрчлэн  улс орнуудын  онцгой байдлын үед оператор компани  болон хяналтын байгууллагын   зохицуулалтын  болон  харилцан  ажиллагааны дүрэм боловсруулахыг Орос улс санал болгосон юм.Газар хөдлөлтийн аюултай  бүс болон аливаа байгалийн сүйрэлд өртөх магадлалтай АЦС-уудад    нэмэлт шаардлагуудыг боловсруулах зэрэг нь санал болгосон арга хэмжээнүүдийн дотор орж байгаа юм.  

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын энэхүү  санаачилгыг G8, G20-ийн түншүүд дэмжиж, МАГАТЭ-гийн цөмийн  аюулгүй байдлын  хөтөлбөрт тусгагдасан юм. Түүнчлэн, Орос улс онцгой байдлын үед нэгдсэн  механизм бий болгохын төлөө байгаа юм. Энэхүү санаачилгыг  Орос улс 2004 онд Өмнө болон Зүүн-Өмнөд Азид  хүчтэй, аюултай цунами гарсны дараа тавьсан юм. 2010 оны 5-р сард  хүн төрөлхтөний түүхэнд анх удаа  Мексикийн буланд гарсан дэлбэрэлт болон өрөмдлөгөөний тавцан живсэний дараа Москва өөрийн саналыг эргэн сануулсан юм. 

Газар хөдлөлтүүд, томоохон түймэрүүд, Баруун Европын байгалийн сүйрлүүд, цунами  болоод “Фукусима”-гийн  техногенны осол  эдгээр нь оросын санаачилгад нэн даруй хариу шийдвэр авах шаардлагатайг харуулж байлаа.  Түүнийг токиогийн чуулганы эцсийн баримт бичигт оруулсан явдал бол АНД-н орнуудын бүс нутгийн парламентууд түүнд эрх зүйн  дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь мөрдөж байгаа  үндэсний хууль тогтоомжинд шинэ хууль батлах юм уу, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах    замаар хийгдэх ёстой юм.  Чухам үүнд  Оросын ГХЯ-ны Дипломатын академийн Дорно-дахины судалгааны төвийн тэргүүн Андрей Володин  анхаарлаа  ийм хандуулжээ.

«Энэ санаачилга Оросын  түншийн харилцаатай Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Индонез улсуудтай  хоёр талаас харилцан сайн боловсруулсан байх ёстой.  Эдгээр гэрээний үндсэн дээр АНД-н орнуудад болон дэлхийн дахин дахь байгалийн сүйрлийг хамтран даван туулах   цогцолбор хөтөлбөрүүдийг  боловсруулах боломжтой юм» гэж Андрей Володин  хэллээ. 

Энэ салбарт нэмэлт баталгаа байгуулахын тулд Орос улс өөрийн нутаг дэвсгэр дээр  тусгай олон улсын онцгой байдлын төв ажлуулахад бэлэн байгаа  юм. Алс-Дорнодын Холбооны улсын их сургуулийн   баазад түшиглэн байгуулах санал тавихаар төлөвлөж байна.  Тэнд  цөмийн технологийн төв, цацраг болон техногены аюулгүй байдлын төв тус тус  ажилладаг юм.  Тэндхийн мэргэжилтэнүүдийн туршлага, ур чадвар цөмийн  хамтын ажиллагаа болон цацрагийн аюулгүй байдлын салбарт таатай талбар бий болгоно.