Йеменд чулуун зэвсгийн үеийн 200 орчим булш олджээ. Би-Би-Си- гийн мэдээлснээр, тэдгээр тус улсын нийслэл хот Санегаас  баруун-хойд  хэсгийн аль-Махвит  тосгоны ойролцоо  хадан цохионд бунханд байгаа аж. Бунхан бүр хэд хэдэн тасалгаатай юм. Түн дотор занданшуулсан шарил, ахуйн хэрэглээний зарим зүйлүүд  байх  аж. Эрдэмтдийн уламжилснаар, зөвхөн нэг дүүрэгт л гэхэд  палеолит үед харъяалагдах 1000 гаруй зүйлүүд олдосон байна.