Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 1-р сарын 14 -19-ны өдрүүдэд Саудын Араб, АНЭ, Катар улсуудад албан ёсны айлчлал хийнэ.  Энэ тухай өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдэв.  Түүний хэлснээр, ерөнхий сайд Вэнь Зябаогийн  дээрх айлчлалууд нь цаашид эдгээр улс орнуудтай харилцааг сайжруулахад болон Хятад улсыг  арабын орнууд болоод мусульманы ертөнцтэй хэлхээ  холбоог хөгжүүлэхэд тус дэм болох юм. Айлчлалын үеэр Вэнь Зябао гурван улсын тэргүүн нартай яриа, хэлэлцээ хийх юм.