Нобелийн шагналтан болон ардчилсан сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Жи  парламентын сонгуульд оролцох тухайгаа  Мьянмад албан ёсоор  зарлав. Сонгууль 4-р сарын 1-нд явагдана. Ассошейтэд пресс агентлагийн уламжилж буйгаар, Аун Сан Су Жи нь “Ардчиллын төлөө үндэсний лиг” сөрөг хүчний намын удирдагч байгаа юм.  Аун Сан Су Жигийн тэргүүлдэг намыг тус улсын СЕХ 12-р сарын 23-нд бүртгэсэн юм. Нэгдүгээр сарын эхэнд тус нам сонгуульд оролцох эрхээ авсан юм.  23 жилийн турш шууд удирдаж  байсан  Мьянмын цэргийн засгийн газар  2011 оны 3-р сарын сүүлээр иргэний засгийн газарт эрхээ  шилжүүлсэн юм.