Орос, Япон улсууд нь  энэ сард байгалийн шингэрүүлсэн хий боловсруулах заводыг Владивосток хотноо барих  “өргөтгөсөн гэрээ” байгуулж  магадгүй байна. Энэ тухай японы Йомиури сонинд нийтэлжээ. Японы хэрэглээний  14 %-тэй   тэнцэх, 10 сая тонн   хүчин чадалтай тус үйлдвэр 2020 онд ашиглалтанд орж магадгүй юм. Төслийг хэрэгжүүлэх зардалыг 1 их наяд иенээр /13 тэрбум доллар/ үнэлэгдэж байгаа юм. “Газпром”-ын удирдлагын төлөөлөгчид  Японы талын   бэлтгэсэн төслийн тайлантай танилцахын тулд 1-р сарын 20-нд Японд айлчилна. Хоёрдугаар сараас эхлэн шингэрүүлсэн хийн үнэ, завод барих өртөг болон төслийн нийт төсвийн тухай үзүүлэлтүүдээр ярилцах үлдээд байна.