0Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин урьд бэлэн болсон Орос улсыг хөгжүүлэх  “Ардын хөтөлбөрийг” үндэслэн өөрийн сонгуулийн өмнөх хөтөлбөрийг  2-р сарын 12 -оос өмнө нийтлэхээр бэлтгэж байна. Уг хөтөлбөрийг 2011 оны 12 –р сард Ардын фронтоос  нэр дэвшигчид Төрийн думын сонгуульд оролцохдоо дэвшүүлж байсан юм.   “Известия” сонины нийтэлж буйгаар, Путины хөтөлбөр “Ардын фронтынхоос” илүү ялгаатай байх юм. Энэ нь огт өөр хувилбар, гэхдээ түүн дотор олон шинэ зүйл тусгагдана гэж ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.  Түүний ярьснаар, нийтлэг хөтөлбөрүүдэд эдийн засаг, нийгэм болон олон улсын бодлогод зориулагдсан хэсгүүд байх аж. Шинэ хөтөлбөрт хүн амын  дунд илүү их тулгамдсан асуудал болох  ахуйн  салбаруудын тодорхой саналуудыг тусгах юм. “Ардын хөтөлбөрөөс” ялгаатай  нь 1,5 сая хүний саналыг үндэсэлсэн бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хөтөлбөрийг В. Путин өөрөө боловсруулж байгаа юм. Энэ нь хувь хүн болон улс төрчийн байр суурийг илт гэсэн өвөрмөц хөтөлбөр болох юм. Гэсэн хэдий ч хөтөлбөрийг боловсруулахдаа ерөнхий сайд өөрийн сонгуулийн багатайгаа зөвлөлдөж байна.