Иран улсыг уран баяжуулах ажилагаагаа зогсоож, МАГАТЭ- тэй хамтран ажиллаж, НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг биелүүлж эхлэхийг  АНУ дахин уриалав. Энэ тухай мягмар гаригт РИА Новости агентлаг АНУ- ын Төрийн департаементын мэдэгдлийг иш татан уламжилжээ. Өмнө нь МАГАТЭ албан ёсны мэдээндээ  ираны “Форду” байгууллага   ураныг 20 % баяжуулах ажилдаа орсон гэжээ. Вена дахь дипломат эх сурвалжал сэтгүүлчдэд мэдээлснээр, ираны мэргэжилтэнүүд  “Форду” үйлдвэрт дор хаяж долоо хоногийн өмнөөс  уран баяжуулж эхэлжээ. Ураныг ийм түвшинд баяжуулсан ч хэрэглэх  боломжгүй гэдгийг Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд сануулжээ.  Түүний ярьснаар,  “Форду” ураныг 20 % хүртэл баяжуулах нь  НҮБ-ын болон МАГАТЭ-ийн цөмийн хөтөлбөртэй холбоотой  тогтоолын дагуу хүлээсэн үүргүүдийг зөрчиж, цаашид байдлыг хурцатгаж байгаа юм. АНУ Иранд цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхтэй эвлэрэх бодолгүй байгаа гэж Нуланд цохон тэмдэглэв.

АНУ болон өрнөдийн орнууд цөмийн хөтөлбөрийг боловсруулахдаа, өөрийн цөмийн зэвсгийг бүтээх боломжтой юм.  Түүнчлэн, Пентагоны тэргүүн Леон Панетта CBS телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, одоогийн байдлаар  Иран цөмийн зэвсэг бүтээх дээр ажиллаагүй  учир Тегеранд дипломат болон эдийн засгийн даралт шахалт үзүүлэх нь хавьгүй дээр гэж үзэж байгаа юм. Цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор бүтээж байгаа төдийгүй эрчим хүч  хэмнэх өөрийн эрхээс татгалзахгүй гэж Иран улс мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр, Тегеран зургаан талт гэрээ хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байна гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдэгдлээ. Ирантай яриа хэлэлцээ хийхэд НҮБ-ын АЗ-ийн таван гишүүн орон: Орос, АНУ, Их Британ, Франц, Хятад, Герман  улсууд оролцох юм.