Шинэ жилээ тэмдэглэхийн тулд сая, сая хятадууд төрлөх хотоо зорьцгоож, дэлхийн хамгийн өргөн олныг хамарсан улиралын чанартай нүүдэл эхэллээ. Энэ баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх учиртай, тэгээд ч хятадын олон иргэд гэр орноосоо алс хол ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Баярын үеэр тээврийн хэрэгсэл сольж суухыг оролцуулаад 3 тэрбум тасалбар худалдана гэж БНХАУ-ын төр засаг тооцоолоод байна.Хятадын шинэ жил 1-р сарын 23-нд эхлэх боловч тээврийн солиорол өнгөрсөн ням гаргигт гараагаа авлаа. Гуанчжоуд гэхэд л “баярын” анхны галт тэрэгнүүдийн нэг замдаа гарсан байна. Ихэнх хятадууд гал тэргээр зорчдог юм. Аюулгүй байдлын өндөржүүлсэн байдал болон тасалбар худалдах шинэ системээс болж эмх замбараагүй байдал энэ жил үүсэж болзошгүй гэж төр засаг болгоомжилж байна.