БРИК-ийн орнуудын ДНБ-ий өсөлт энэ жил 7% болно. Олон улсын хөрөнгө оруулалтын  Goldman Sachs банк ийм таамаглалыг дэвшүүллээ. Орос улсын эдийн засгийн өсөлтийн хурд доод тал нь 3,5% болно гэж шинжээчид үзэж байна. АНУ болон еворгийн бүсийн эдийн засгийн төлвийг бусдаас гутрангуйгаар үнэлсэн байна. Энэ банкны үнэлж байгаагаар АНУ-ын ДНБ-ий өсөлт 2012 онд 1,7% байх ба еврогийн бүсийнх  0,8%-иар буурч 1% орчим байх юм байна.