Эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдал, санхүүгийн хямралын хор уршгийг арилгаж байгаа үе дэх бүс нутгийн хамтын ажиллагаа, байгалын сүйрлийн хор уршгийг арилгахад хамтран ажиллах зэрэг асуудлууд нь Ази Номхон далайн парламентын форумын  /АНДПФ/ үндсэн асуудлууд юм. Өнөөдөр 1-р сарын 9-нд Япон улсын нийслэлд энэ форум нээгдлээ. АНДПФ-ын 20 дахь удаагийн ойн чуулганы ажилд Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко тэргүүтэй оросын төлөөлөгчид оролцож байна. Тэрээр оросын парламентын дээд танхимын тэргүүний хувиар иймэрхүү ажиллагаанд анх удаа оролцож байгаа юм.

АНД-н бүс нутгийн төлөөлөгчид уламжлал ёсоор шинэ жил бүрийн эхэнд Олон улсын форум дээр уулздаг юм. Токиогийн дээд хэмжээний уулзалт дээр эдийн засгийн хөгжил, улс төрийн бүтцээрээ эрс өөр бүс нутгийн 27 орны парламентчид цуглараад байна. Эдгээр орнууд нь манай дэлхийн хүн амын 40% нь амьдран суугаа бүс нутгийг төлөөлж байгаа юм. Сүүлийн 10 жил энэ бүс, дэлхийн бараа эргэлтийн тал хувь нь оногдож байгаа эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй нутаг болоод байна. Ирээдүйд энэ үзүүлэлтүүд улам  л сүр хүчтэй болно. Дэлхийн ажил хэрэгч идэвхижилийн төвийг Атлантын далайн орон зайгаас АНД-н бүсэд тэр дундаа ОУ-д шилжүүлэх хандлага үргэлжилж байна гэж оросын парламентын дээд танхимын дэд дарга, АНДПФ-д оролцогч Ильяс Умаханов үзэж байна.

 «ОУ-ын бараа эргэлтийн дөрвөний нэг нь АНД-н бүс нутагт оногдож байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудтай хийж байгаа улс төр, худалдаа эдийн засгийн харилцан хамтын ажиллагаа нь бидний хувьд стратегийн чухал чиглэл гэж үздэг юм.Эдгээр улсууд нь АНДПФ-д оролцогчид юм. ОУ-ын гадаад бодлогод азийн чиглэл улам жинтэй болж байна гэдгийг бид нүдээрээ үзэж байна. АНДПФ-ын чуулган дээр бидний тавих гэж байгаа санал санаачлага бол бүс нутгийн аюулгүй байдлыг хангах нэмэлт механизмуудыг бий болгох асуудалтай холбоотой юм. Цөмийн аюулгүй байдлыг хангах талаар АНД-н янз бүрийн улсуудын хууль тогтоомжийг нийцүүлэхтэй холбоотой санал бидэнд бас байгаа гэж Ильяс Умаханов хэллээ.

АНДПФ нь АНДЭЗХА-ны хүрээн дэх хамтын ажиллагааны парламентын бүрдэл хэсэг болж байгаа гэж Холбооны зөвлөлийн дарга, оросын төлөөлөгчдийн тэргүүн Валентина Матвиенко тэмдэглэлээ.  Хэрвээ АНДЭЗХА-ны чуулганд төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирдэг бол АНДПФ-д эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дээр бүс нутгийн улсуудын төрийн тэргүүнүүдийн баталсан хамтарсан шийдвэрүүдийг хууль ёсны болгох асуудлыг парламентчууд хэлэлцдэг юм. 2012 оны намар ОУ ийм уулзалтыг Владивосток хотод хүлээн авах юм.

Хэрвээ 2013 оны эхэнд энэ хотод бүс нутгийн улсуудын хууль тогтоогчид уулзалдах юм бол үнэхээр зохистой байхсан билээ гэж Валентина Матвиенко тэмдэглээд: «АНДПФ-ын дараагийн чуулганыг 2013 онд ОУ-д хийхийг бид санал бол Ильяс Умаханов гоод байна.Нэгдүгээрт, АНДПФ нь АНДЭЗХА-ны форумын парламентын шүүлт юм. Тэгэхлээр 2012 оны намар  Владивосток хотод хүрсэн тохиролцоонууд хууль тогтоох байгууллагуудын баталгаажуулах шүүлтүүрээр орно гэсэн үг. Харин энэ процессийг цаг хугацааны хувьд сунжруулахгүй байвал илүү үр дүнтэй болох ёстой» гэлээ.

ОУ анх удаа эзэн нь болох АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтаас ялгаатай нь энэ бүс нутгийн улсуудын парламентчид оросын нутаг дээр уулзалдаж байсан юм. АНДПФ-ын 15-р чуулган 2007 онд Москва хотод болсон билээ.