0Энэтхэгийн нийслэлд болж байгаа АвтоЭкспо 2012 Олон улсын авто машины үзэсгэлэнд дэлхийн 23 улсаас 1200 компани оролцож байна. Асаруудад ачааны тэрэг, авто фургон, гэр бүлийн машин, өндөр үнэтэй лимузин зэргийг дэлгэн үзүүлж байна. Гэхдээ энэтхэгийн үзэгчид жижигхэн, хямдхан машинуудыг ихэд сонирхож байна гэж РИА Новости агентлагын сурвалжлагч уламжиллаа. Bajaj RE60 машин энэ удаагийн үзэсгэлэнгийн одуудын нэг болоод байна. Энэ машин бол дэлхийн хамгийн жижигхэн, хамгийн хямд машин гэж үйлдвэрлэгчид нь рекламдаж байна. Компанийн төлөөлөгчийн ярьж байгаагаар энэ машин нь хэдэн зуун километр явахад зориулагдаагүй, харин гэр, ажил хоёрын хооронд явахад хамгийн тохиромжтой гэнэ. Энэ бяцхан машинийг бензин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг 2 янзын хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх юм байна. RE60 машиныг энэ жилийн 8-р сар гэхэд зарж эхлэхээр төлөвлөөд байна. Урьдчилсан тооцоогоор үнэ нь 110-125 мянган рупий буюу 2200-2400 доллар байх юм байна. Тус компани RE60 машинаа Европ болон бусад улсууд тэр дундаа ОУ-д ч санал болгож магадгүй байна. АвтоЭкспо 2012 Олон улсын авто машины үзэсгэлэн Нью-Делид 1-р сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна.