Пакистан улсын ерөнхийлөгч асан Первез Мушарраф Лондонгоос эх орондоо  эргэн ирж байна. Өөрийн талынхантайгаа утсаар ярих үедээ тэр ингэж мэдэгдсэн байна гэж Ассошейтэд Пресс агентлаг мэдээллээ. Мушарраф 1-р сарын 27-30-ны хооронд эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байна. Тэрээр эхлээд өмнөд нутгийн Карачи хотод ирнэ гэж ХМХ-үүд мэдээлжээ. Ерөнхийлөгч асныг эх орондоо ирсэн даруйд нь ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн амь насыг 2007 онд хороосон хэргээр баривчлана гэж Пакистан улсын прокурорын газар мэдэгдээд байна. Хүчний байгууллагууд түүний мэдэлд байсан тэр үед Бхуттогийн аюулгүй байдлыг хангаж чадалгүй түүний амь насыг хороолгуулсан гэж Мушаррафыг буруутгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын үед алан хядах ажиллагаа болсон хотын цагдаагийн дарга, ерөнхийлөгчийн тушаалаар ерөнхий сайд асны харуул хамгаалалтыг сулруулсан гэж мэдэгдсэн байна. Түүнийг буруутгаж байгаа ялаас огт айхгүй байна, бүх асуултанд хариулахад бэлэн гэж Пакистан улсын тэргүүн асан мэдэгджээ.