Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр Хятад улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Хойд Солонгост төр засаг шилжиж байгаа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тус улсын тэргүүн, Хятад улсын дарга Ху Зиньтаотой Солонгосын хойгийн тогтвортой байдлын асуудлыг хөндөж, хоёр талын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлыг бас хэлэлцэнэ гэж өмнөд солонгосын түшмэдүүд мэдээлсэн байна. Хойд солонгосын удирдагч Ким Чен Ир өнгөрсөн сард нас барснаас хойш Ли Мен Бак анх удаагаа Хятад улсад айлчилж байна гэж Би-Би-Си мэдээллээ. Тус бүс нутаг дахь Хойд Солонгосын гол холбоотон Хятад улс, Ким Чен Ирийн залгамжлагч, түүний хүү Ким Чен Ыныг дэмжсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт америкийн өндөр албан тушаалын дипломатч, хойд солонгосын шинэ удирдлагыг ямар нэгэн дайсагнасан ажиллагаа явуулахгүй байлгахад туслахыг Бээжингээс хүссэн байна.