Иран улс ирэх 3 жилийн дотор Антарктикт эрдэм шинжилгээний байнгын бааз нээх ёстой гэж ISNA агентлаг мэдээллээ. Өмнөд туйлыг “эзэмшихийн” тулд шинжилгээ судалгааны болон тээврийн мөс зүсэгч хөлөг онгоцуудыг үйлдвэрлэнэ, мөсөн уулыг чирэх технологийг эзэмших, хүйтэн нөхцөлд ажиллахад зориулсан хувцас зохиох, мөс өрөмдөх зэрэг өөр бусад ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэж Далай тэнгис судлалын үндэсний хүрээлэнгийн хувиарлагч захирал Вахида Чегини ярилаа. Антарктиктэд эрдэм шинжилгээний бааз нээх ажил нь 6 үе шаттай явагдана гэж Чегини хэлсэн байна. Мөсөн тивийг эзэмших шинжлэх ухааны, эдийн засгийн, улс төрийн, хууль эрх зүйн хүчин зүйлүүдийг судлах Антарктиктыг шинжлэн судлах үндэсний төвийг байгуулах нь эхний алхам болох юм.