Манай өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг бид “Оросын дуу хоолой” радиогийн Улаанбаатар хот дахь  сонсогчдын клубын гишүүдэд зориулж байна. Бид клубын идэвхтэн гишүүн,  манай дотны нөхөр, хатагтай Ё.Магсаржаламаас захидал хүлээн авлаа.

Магсаржалам саяхныг хүртэл “Оросын дуу хоолой” радиогийн Эрдэнэт  хотын сонсогчдын клубыг тэргүүлж байгаад нийслэл Улаанбаатар хотод шилжин ирсэн юм.Тэгээд УБ ын “Оросын дуу хоолой” радио сонсогчдын  клубт нэгдэн орсон юм. Клубын гишүүн, бидний дотны танилууд:  Цэнд, Цэвэгмид, Сүрэнцэцэг болон Рагчаа, Аюуш гуайн гэр бүл, бусад олон сонсогчид,  яг хүлээн авагчийнхаа дэргэд суун  одоо биднийг сонсч байгаа гэдэгт найдаж байна. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж чин сэтгэлийн угаас эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Харин одоо та бүхний сонсох гэж байгаа дуу бол бидний барьж байгаа шинэ жилийн бэлэг юм шүү.

Харин та бүхэнд зориулсан дуу хөгжмийнхөө хөтөлбөрийг “Илд, бамбай” уран сайхны киноны “Эх орон юунаас эхлэдэг вэ?”дуугаар эхэлье.  1968 онд төрсөн энэ дууны шүлгийг яруу найрагч  Матусовский бичиж,  хөгжмийн зохиолч Марк Бернес аяыг нь зохиосон юм.  Энэ дуу өнөөг хүртэл алдартай юм.Түүний нэр “Эх орон юунаас эхлэдэг вэ?” мөрийг  дунд сургуулийн зохион бичлэгийн сэдэв болж байлаа. Одоо бид та бүхэнд энэ дууг түүний зохиогчийн дууснаар сонсгоё.

“Оросын дуу хоолой” радиогийн УБ-ын сонсогчдын Клубын гишүүдэд зориулан Магсаржалам нэгэн дуу явуулахыг хүссэн юм. Тэр дуу бол “Үнэнч нөхөд” дуу юм. Монголын ах  нас тогтсон хүмүүс  ийм нэртэй нэгэн киног санаж байгаа байх.  Энэ кино 1954 онд гарсан юм. Энэ сайхан кино одоо болтол оросын телевизийн  дэлгэцнээ гардаг юм. Тихон Хренниковын  зохиосон “Үнэнч нөхдүүд” дуу  нь  хүмүүсийн  сонсох дуртай, хайртай дуу хэвээр үлдэжээ.

Нэрт яруу найрагч Роберт Рождественскийн ”Миний нас-миний баялаг”  шүлгэнд хөгжмийн зохиолч Георгий Мовсесян  1982  онд аяыг зохиожээ.   Энэ дуу  анх дуулагдсан үеэсээ нэрд гарсан юм. Түүнийг олон дуучин дуулжбайсан бөгөөд, хамгийн шилдэгээр Вахтанг Кикабидзе дуулсанд тооцдог юм. 

Манай хөгжмийн хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Бид та бүхнээс шинэ захидал хүлээх болно. Удахгүй болох Цагаан сараар ямар дуу хөгжим сонсох хнүсэлтэй байгаагаа бидэнд бичиж ирүүлээрэй.