ОХУ-ын боловсрол, ШУ-ны яам элсэгчид нь банкуудаас зээл хөнгөлөлттэй болзлоор авч  элсэж болох их дээд сургуулиудын нэрсийг батлав.

Орос улсын хувьд боловсролын зээл бол зээл олгох харьцангүй шинэ чиглэл билээ. Энэ нь ЗХУ-д бүх төрлийн боловсрол үнэ төлбөргүй байсантай холбоотой. Гэвч ЗХУ бутраснаас хойш  бүх их дээд сургуульд оюутнууд нь боловсролын үйлчилгээнд тодорхой хэмжээний төлбөр төлөх  арилжааны салбар бий болсон юм. Эдүгээ оросын их дээд сургуульд үнэ төлбөргүй ба төлбөртэй сурч болно.

Орост боловсрол эзэмшихэд зээл өгөх систем 2000 оны эхээр хөгжиж эхлэсэн. Сүүлийн хэд хэдэн жилд боловсролд зээл өгөх банкуудын тоо бараг хоёр дахин өсөн нэмэгдлээ. Оросын хүн ам ийм зээлийг улам их сонирхох болсноор улсаас боловсролын зээл оюутнуудад олгоход дэмжлэг үзүүлэх туршилт  явагдаж эхлэв.

     Мөн туршилтын хүрээнд оюутан буюу элсэгч орлогоо мэдүүлэлгүй банкнаас зээл авна. Зээл жилд 5,06 хүүтэй. Зээллэгч их дээд сургуулиа төгсөөд арван жилийн дотор зээлээ буцаан төлөх ёстой. Сургалтын үед ба түүнээс хойшхи гурван сард оюутан зээлээ төлөх хугацааг хойшлуулна. Оюутан сургалтын үеэр зөвхөн зээлийн хүүг л төлөх юм.

    Сайн сурлагтай оюутан зээл авахад  үүд хаалга нэлттэй юм. Хөнгөлөлттэй хөтөлбөрт нэгдэхийн тулд онц, сайн сурах хэрэгтэй. Оюутан академийн чөлөө авбал зээл төлөх хугацааг  нэг жилээс хэтрэхгүй хугацаагаар сунгана.